|
Монгол улсын төрийн далбааг алдаатай үйлдвэрлэхийг эсэргүүцлээ |
|
|
|
|
Зохиогч Удирдагч
|
|
Баасан гариг, 17-07-2009 03:52 |
Монгол улсын төрийн далбааг гуйвуулсан байдлаар урд хөршид их хэмжээгээр үйлдвэрлэж түүнийг зарж борлуулж байгааг үл тэвчиж байгаагаа илэрхийлэх гэж долдугаар сарын есний өдөр хэвлэлийн бага хурал зарлалаа.
Энэ үеэр Монгол улсын далбааг үйлдэхэд гарч буй алдаа, гуйвуулга зэргийг тодорхой жишээтэй тайлбарлаж сэтгүүлчдийг ард түмэндээ үнэн зөв мэдээлэл хүргэн хүчтэй түгээж өгөхийг хүссэн юм. Соёмбны дээд хэсэгт байрлах "гал" дүрсийг "хонхон цэцэг", "лянхуа цэцэг" болгон өөрчилсөн, соёмбны дээр таван хошуу нэмсэн гэх мэт алдаануудыг анзаарч залруулахыг уриалав. Хэвлэлийн бага хурлын дараагаар Эсгий туургатан төвийнхөн танин мэдэхүйн хэвлэх хуудас гудамж талбайгаар тарааж, цагдаагийн газарт алдаатай туг далбааг хураан авч хариуцлага тооцох тухай хүсэлт явуулсан юм.
 |
|
LAST_UPDATED2 |