Монгол Туургатны Нэгдсэн цахим хуудсанд тавтай морил! Үндэстний үзэл мандан бадраг! Монгол улсын төрийн дууллаа бүрэн төгс сурцгаая.
Өнөөдөр - 2010 оны 3-р сарын 14   
Хүмүүс
Ану хатан PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Удирдагч   
Пүрэв гариг, 12-11-2009 17:39
Ойрадын Эрдэнэбаатар хунтайжийн хүү Галдан Бошогт (1644-1697) хаан Монголын тусгаар тогтнолын төлөө идэвхитэй тэмцэгч байсан бөгөөд түүний хамгийн итгэлт хамтран зүтгэгч нь Монгол эх орон, газар шорооныхоо төлөө амь биеэ үл хайрлаж явсан, түүх домгийн эзэн болсон Ану хатан билээ.
LAST_UPDATED2
 
Мандухай Сэцэн хатан PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Удирдагч   
Баасан гариг, 02-10-2009 16:59
Түмэд аймгийн Энхүд овогтон. Цоросбай Төмөр гэдэг хүний охин болж 1448 онд төржээ. Мандуул хааны (1463-1467 онуудад хаан ширээнд сууж байсан) бага хатан болжээ. Мандухай төрөлхийн сэцэн сэргэлэн бөгөөд залуу бага насандаа Мандуул хаантай ураглаж эш хатан нь болсон тул Мандухай сэцэн хатан гэж хүмүүс түүнийг хүндэтгэн дууддаг байжээ.
 
БЯМБЫН РИНЧЕН ( 1905-1977) PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Удирдагч   
Даваа гариг, 21-09-2009 00:51
Бямбын Ринчен нь 1905 онд Хиагтын (одоогийн Алтанбулаг сум) Бул Сарай гэдэг газар төржээ. Монгол хэл бичиг, ардын билиг, угсаатны зүйн судалгаа хийсэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, хэлбичгийн ухааны доктор цолтой байв. 1929 онд байгуулагдсан Монголын зохиолчдын анхны дугуйлангийн гишүүн байсан бөгөөд орос, чех, польш, франц, англи, эсперанто, герман хэлтэй агуу их эрдэмтэн хүн байв. 1956 онд “Монгол хэлнүүдийн харьцуулсан түүхэн хэлний зүй” бүтээлээрээ БНУАУ-д хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.
LAST_UPDATED2
 
Монголын Түүхийн Нэгэн Гашуун Хэсэгээс: Өлзийт Хун Гоо Бэйж PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Удирдагч   
Баасан гариг, 11-09-2009 02:03
Монголын Их Юань гүрний сүүлчийн их хаан Тогоон Төмөр Бээжингээс хөөгдөн гарсанаас хойш Монголын бага хаадын үе эхэлж цагаан хэрмээс хойшхи газарыг Ар Юань, Хойт Юань улс хэмээх болов.
 
ДӨРГӨНӨ ХАТАН PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Удирдагч   
Бямба гариг, 08-11-2008 21:15
Найман аймгийн хүн. Иймээс бас Найманжин хатан гэж нэрлэдэг. Өгөөдэй хааны зургадуур хатан болно. Мэргэд аймгийн Тогтоа Бэхийн ахмад хөвгүүн Худугийн хатан байв. 1204 оны хамар Чингис хаан Мэргэд аймгийг мөхөөх үед Дөргөнийг баривчлан авч Өгөөдэйд хатан болгон өгсөн билээ. 1206 онд Гүег Монгол хаант улсын 3-р үеийн их хаанаар өргөмжлөгдсөн явдал бол түүний эх Дөргөнө хатантай шууд холбоотой юм. 1241 онд Өгөөдэй хааныг нас нөгчсөний дараа түүний хайрт хатан Мүгэ уламжлал ёсоор түр төрийг засаж байв. Гэвч Дөргөнө хатан бол Мүгэ хатнаас нэн сэргэлэн бөгөөд Өгөөдэй хааны ахмад хөвгүүнийх нь эх нь болох тул Өгөөдэй хааныг нас нөгчмөгц сэмээр дөрвөн зүг найман зовхист элч томилж өртөө дамжуулан явуулаад Өгөөдэй хааны ах дүү ба ач нар, жич сайд түшмэд, ихэс ноёдод гашуудлын мэдээ тунхаглаж бас шинэ хааныг сонгон тогтоохоос өмнө нэг хүн албан ёсоор төрийг захирч, цэрэг засгийг хамааран, хууль цаазыг чангатгаж, ард иргэдийг амаржуулвал зохино гэж хэлж явуулав.
LAST_UPDATED2
 
«ЭхлэлӨмнөх123ДараагийнТөгсгөл»

Хуудас 1 of 3

Warning: include_once(/hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/lib/php/gk_ie6.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/index.php on line 238

Warning: include_once() [function.include]: Failed opening '/hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/lib/php/gk_ie6.php' for inclusion (include_path='.:/hsphere/shared/apache/libexec/php5ext/php') in /hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/index.php on line 238