Монгол Туургатны Нэгдсэн цахим хуудсанд тавтай морил! Үндэстний үзэл мандан бадраг! Монгол улсын төрийн дууллаа бүрэн төгс сурцгаая.
Өнөөдөр - 2010 оны 3-р сарын 15   
БЯМБЫН РИНЧЕН ( 1905-1977) PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Удирдагч   
Даваа гариг, 21-09-2009 00:51
Бямбын Ринчен нь 1905 онд Хиагтын (одоогийн Алтанбулаг сум) Бул Сарай гэдэг газар төржээ. Монгол хэл бичиг, ардын билиг, угсаатны зүйн судалгаа хийсэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, хэлбичгийн ухааны доктор цолтой байв. 1929 онд байгуулагдсан Монголын зохиолчдын анхны дугуйлангийн гишүүн байсан бөгөөд орос, чех, польш, франц, англи, эсперанто, герман хэлтэй агуу их эрдэмтэн хүн байв. 1956 онд “Монгол хэлнүүдийн харьцуулсан түүхэн хэлний зүй” бүтээлээрээ БНУАУ-д хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, 10 жилийн ял авсан боловч орос хэлийг гаргуун эзэмшсэнийхээ хүчинд шоронгоос гарч байсан түүхтэй ч, үндэсний үзэлтэн энэ хүн амьдралынхаа турш социалист нийгмийн дарамтан дор байсан билээ. Тэрчлэн зохиолч Д.Сэнгээ түүнд зориулж “Далан настанд ч даруулга хэрэгтэй” гэдэг дайрал шүлэг бичиж Бямбын Ринченгийн ардын уламжлалт соёл, утга зохиолыг бахархан хүндлэх үзлийг нь феодализмын соёлыг бахархагч, үндсэрхэг идеалист үзэлтэн хэмээн гүтгэн зохион байгуулалттайгаар дарамталж байжээ. Бямбын Ринчен нь Цогт тайж киногоороо 1945 онд төрийн шагнал хүртсэн. “Yүрийн туяа” гурамсан роман, “Заан залуудай” балар эртний сэдэвт роман, "Бэр цэцэг", "Нууцыг задруулсан захиа", "Шүхэрч Буниа" ,"Ану Хатан" зэрэг олон сонирхолтой зохиол бичиж үлдээжээ. “Yүрийн туяа” роман нь орос, чех хэлнээ орчуулагдсан. Б.Ринчен олон жилийн турш эх хэлнээ гадаадын утга зохиол орчуулах ажилд хүч чадлаа дайчилж Горький, Маяковский, Шолохов, Мопассан, Хикмет нарын бүтээлүүдээс монголын уншигч олноо танилцуулжээ. Зохиолч эрдэмтэн, бичгийн их хүн Бямбын Ринчен 1977 онд таалал төгсчээ. Бямбын Ринченгийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүний дурсгалын хөшөөг Улсын төв номын сангийн өмнөх талбайд 2005 онд босгожээ.
 
Хэлсэн үгнүүд

 * Ёроолгүй тэнэгүүдийн дунд амьдрахад нас яасан урт юм бэ
Оройгүй эрдмийг сурахад нас яасан богино юм бэ
 
 * Аяа, мундашгүй эрдэм сурахад нас даанч богино
Аяа, мунхагуудын дунд амьдрахад нас даанч урт
 
 * Түшмэд намайг яаж үздэг хамаагүй
Түмэн намайг яаж үздэг хамаатай
 
 * Эрлэг мунхаг яаж үздэг хамаагүй
Эрдэмтэн мэргид яаж үздэг хамаатай
Үзсэн: 1096
feed2 Сэтгэгдэлүүд
tugs
Тахиа сарын 14, 2009
147.46.208.217
Үнэлгээ: +1

Бурхан мèíü ÿàñàí Àãóó õ¿í áàéæ âý? Á.Ðåí÷èí ãóàé. Òàíüä ¿íýí ñýòãýëýýñýý ñºãäºí ìºðãºå.
Òýðýýð õýëýõäýý: ,,Гагцхүү төр тогтохдоо, төрийн чимгээр тогтдоггүй төрийн түшээ батаар тогтдог.,, Түшээнийхээ хүйгээр төр тогтож, тэр төрийн түшээ бологсод төрийн төлөө үргэлж зүтгэж хар цагаан гэж болохгүй, төрийн бодолд хар юмсыг цагаан үзэх нь ашигтай бол хав харыг ч цав цагаан гээд, тийм биш гэсэн хүний төрийн хүн төрийн дайсан гэж үзнэ. Цагааныг хар гэж үзэх нь төрд ашигтай бол, цав цагаан юмыг ч хараас хар юм гэж дэлхий дахинд ухуулан тийм биш гэсэн бүгдийг үгүй хийх нь төрийн ашгийн ёс.,,, ãýæ õýëñýí áàéíà. Ýíý ¿ã ò¿ìýí àãóóëãàòàé, àñàð ã¿í óòãà àãóóëæýý. Òàíûã èõ õ¿ì¿¿í ãýæ ìýääýã ÷ ¿¿íèéã óíøààä ã¿íýý áèøèðýí ìºðãºæ áàéíà. ̺õºñ ìèíèé îëæ õàðñàí áàãà ñàãà ç¿éëä ýíý øèã äóó àëäàí, ñýòãýäëýý íèéòýä áè÷ìýýð, çàðëàìààð áàéñàí íü ¿ã¿é. òàíû ¿ð õîé÷èñò òàëàðõàë èëýðõèéëüå. Ìîíãîëäîî ýðãýí èðýýðýé. Ø.¯íýíòºãñ

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
otgoo
Бар сарын 04, 2010
202.55.183.171
Үнэлгээ: +0

фхххфжжфххфбвгхг


Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа

Сэтгэгдэл үлдээх
 
  багасгах | томсгох
 

busy
LAST_UPDATED2
 

Warning: include_once(/hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/lib/php/gk_ie6.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/index.php on line 238

Warning: include_once() [function.include]: Failed opening '/hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/lib/php/gk_ie6.php' for inclusion (include_path='.:/hsphere/shared/apache/libexec/php5ext/php') in /hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/index.php on line 238