
Chinanews-д 2009 оны аравдугаар сарын 1-ний єдєр (сурвалжлагч Chen Guon Ming) Арабын Нэгдсэн улсын нийслэлээс ирсэн хамгийн шинэ мэдээллээр бол есдvгээр сарын 30-ний єдєр тус хотод зохион байгуулсан НVБ-ын Дэлхий соёлын євийг хамгаалах нийгэмлэгийн хурлаас гаргасан шийдвэрээр нийт 76 зvйл соёлын єв шинээр бvртгэгджээ.
Vvнээс 22 тєрєл нь БНХАУ-аас шалгарсан байна. Тэр жагсаалтыг нь сонирхвол, Хаадын гэр бvлд зориулж шар дурдан vйлдвэрлэж байсан Нанжингийн торго нэхэх арга, Хятад, Тєвд модон ваар, Будда шашны ном судрыг хадгалж байгаа Нанжин хотын Жинлин модон ваарын сvм, БНХАУ-ын хvр хорхойгоор торго нэхэх технологи, Гvйжvн мужийн Тун vндэстний дуулал,
"Гэсэр" туульс, Жижан мужийн Шаазан ваар,
Хєх нуурын Дээд Монголчуудын Бурханы зураг зурах арга, Тєвдийн "Азилам" нэртэй "Сvнжидмаа" жvжгээр тєлєєлvvлсэн цамын бvжиг, Уйгарийн киргиз vндэстний "Манас" туульс,
Mонгол vндэстний хєємий, Солонгос vндэстний тосгоны бvжиг, бийрийн бичилт, хайчилбар, уламжлалт модон бvтцийн барилгын мэргэжил, тавдугаар сарын 5-ны єдрийн "Цагаан будааны боов"-ны баяр, Далайн сахиусын шvтээний ёс заншил зэрэг зvйлсийг БНХАУ-ын соёлын єв хэмээн бvртгэжээ.
Энэ мэдээллийг Хятадын CCTV єчигдєр єглєєний 06 цаг 51 минутад бас дахин нотлов. Манай Монгол туургатны vндэсний єв соёлын нэгээхэн хэсэг болсон хєємий, "Гэсэр" тууль, бурхан зурах арга зэргийг дэлхий дахинаа Хятад улсаар тєлєєлvvлэн ойлгоход хvрэх нь. Аливаа vндэстний тvvх, єв соёл гэдэг юугаар ч сольж, vнэлж болшгvй vнэт зvйл бєгєєд аль нэг єєр vндэстэн санасан зоргоороо єєрийн нэр дээр бvртгvvлээд байдаггvй байлтай. Гэвч хятадын нэр хvнд бvхий сайт дээр ийн мэдээлснийг vзэхэд Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэлд ийм хурал болж тийм шийдвэр гаргасан байх магадлал єндєр байна. Бид єнгєрсєн тvvх, єв соёлоо мэдэхгvйн улмаас ємнє нь ч асар олон зvйлээр харийнхны олз болгосоор ирсэн. Тухайлбал, дарь, цаас бvтээсэн анхны vндэстэн нь хятадууд гэж дэлхий нийтээрээ vздэг. Гэтэл тvvнийг бvтээсэн хятадууд маань єнєєгийн хятадууд биш, монгол угсаат нvvдэлчин киданууд байсан байдаг.
Хятадууд єєрсдийгєє дундад улс гэж нэрлэж, монголчууд тэднийг нанхиад гэдэг байсан. Харин киданууд Бээжинг эзэлж нийслэллэж байх vед оросын сурвалж бичгvvдэд нанхиадыг кидантай андууран Китай гэж бичсэнээс анх энэ эндvvрэл vvссэн гэдэг. Эрдэмтэн тvvхчид энэ алдаагаа ойлгон засах гэтэл нэгэнт хожимдсон байсан тухай эрдэмтэн Лев Гумилев "Хар домог"-тоо бичсэн байдаг. Энэ мэтээр санаатай болон санамсаргvй андуу эндvv олон гарч байсныг єнгєрсєн цагийн хэрэг хэмээн уучилж болох ч мэдээлэл харилцаа дээд зэргээр хєгжсєн энэ цаг vед єнє эртний тvvхтэй, єєрийн гэсэн бахархалтай туурга тусгаар Монгол тvмний єв соёлыг єєрийн нэр дээр бvртгvvлнэ гэдэг тусгаар тогтнолд халдсантай агаар нэг билээ.
Дугаар 05/19/
Гэрэлт цалиг
Зууны мэдээ