Монгол Туургатны Нэгдсэн цахим хуудсанд тавтай морил! Үндэстний үзэл мандан бадраг! Монгол улсын төрийн дууллаа бүрэн төгс сурцгаая.
Өнөөдөр - 2010 оны 3-р сарын 15   
"УЛС ТУНХАГЛАСНЫ" 97 жилийн ойн баярын мэнд дэвшүүлэе! PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Удирдагч   
Мягмар гариг, 30-12-2008 19:14
Эрэлхэг Монголын ухаалаг ардууддаа "Эсгий туургатны соёл боловсролын төв"-c УЛС ТУНХАГЛАСНЫ 97 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж байна!
2008 оны арванхоёрдугаар сарын 29-нд нийт Монголчуудын хувьд чухал ач холбогдолтой өдөр байсан хэдий ч ард түмний дунд бий болгосон буруу ташаа ойлголтоос болж "Happy new year" буюу шинэ жилийн баярын сүрэнд дарагдаж чимээгүйхэн өнгөрлөө. Энэ өдрийн утга учрыг ойлгодог хэн бүхний хувьд баярт өдөр байсан нь лавтай, цаашдаа ард олноороо энэ өдрийг өргөнөөр тэмдэглэж, албан ёсоор "УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР" хэмээн зарлана гэдэгт итгэлтэй байна.
Бидний хувьд энэ өдрийг маш сайхан тэмдэглэж өнгөрүүллээ. Манай төвийн нэрэмжит асрамжын "Янзага" бүлгийн хүүхдүүд төдийгүй Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн цэцэрлэг маань шинэ жилийн баяраа энэ өдөр тэмдэглэж өөрсдийн бэлдсэн тоглолтоо тавьлаа. Монгол улсын Хүүхэд асран хүмүүжүүлэх төв бидний хүүхдийн төлөө гэсэн өчүүхэн үйл хэргийг үнэлэн "Хүндэт өргөмжлөлөөр" шагнаж урамшуулсан нь манай төвийн хамт олонд маш их урам зориг өгөв. Үүний дараагаар бид 1911 оныг эргэн дурсаж, тайлбар хийх зорилгоор хэвлэлийн бага хурал зарлах гэсэн боловч хэвлэл мэдээллийн ихэнхи байгууллагууд Ёолкдоод завгүй байсан тул товлосон ёсоор шууд Эрх Чөлөөний талбайг зорьж Монгол улсын далбаагаа намируулан танин мэдэхүйн самбараа гаргаж тайван жагсав. Танин мэдэхүйн самбар дээр 1911 оныг яагаад "УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР" болгох учиртай талаар тайлбар, зарим түүхэн зураг, нийтлэлүүдийг байрлуулсан юм. 120 хуудас тайлбар нийтлэл тарааж, хэдэн зуун хүмүүстэй уулзаж ярилцлаа. Хараасан хүмүүс байсан ч ерөөсөн хүмүүс нь хавьгүй их байсныг онцлох нь зүйтэй болов уу. 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээж, улсаа тунхагласан явдлыг эрс эсэргүүцэж хэрүүл уруул хийсэн 3 хүн байсан нь нэг нь оросын эрлийз, хоёр нь хужаагын эрлийзүүд байсан юм. Бид зохих тайлбарыг хийж, түүхийн бодит үнэний талд баттай зогссоноор тэдний аманд орсонгүй.
1911 онд Монголчууд тусгаар тогтнолоо эргүүлэн олж авч, "дахин" улсаа тунхагласан юм.
Монгол улс тусгаар тогтнолоо сэргээж "УЛСАА ТУНХАГЛАСНЫ БАЯР"-ын мэндийг дахин дэвшүүлэе! Монгол улс мандан бадраг!
Үзсэн: 800
feed4 Сэтгэгдэлүүд
Horidoimergen
Гахай сарын 30, 2008
202.70.33.251
Үнэлгээ: +0

Bayariin mende. Ireh jildee iluu ihiig hiij buteetsgeeye bugdeeree.

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Kherlen
Гахай сарын 30, 2008
71.30.191.2
Үнэлгээ: +0

BAYARIIN MEND!!!

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Baatar
Хулгана сарын 14, 2009
83.245.135.178
Үнэлгээ: +0

Sain baitsgaana uu? Pambagaiinhaa!
Admin 1 huselt bn " Tanai site Bol Mongol undeserheg Site!

Bi Youtube-d tenuuchilj bgaad 1 video olood tegeed ter video ene sited taviaad busad gishuun zochiddoo uzuulj sonsuulval ih tohiromjtoi gej bodloo.
Ta husvel "minii husel shuu" site-daa zaaval taviaarai!

hayg n .
http://www.youtube.com/watch?v=K1HZUwDD1hU&feature=channel_page

Bidniig uneneer n heljee.
za Bayrlalaa!"

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
SOS
Хулгана сарын 28, 2009
202.170.65.50
Үнэлгээ: +0

Humuusee eh bolson delhiigee eleg buten bailgaj baijil bid eruul enkh, aj jargaltai, amar amgalan amidrakh bolno shuu dee.2012 on gehed hoid musun dalai buren hailj duusah ayuld hureed baina. Ingesneeree dalain gunees asar ih hemjeenii metan yalgarch amid organizmuudiig ustgaj hureltsehuits ih hemjeenii hii yalgarah tul mahnii heregleegee bagasgahiig urialj bna. Yagaad mahaa bagasgah heregtei gj bodoj bna uu ? Mal aj ahuigaas yalgarch bui hulemjiin hii buyu metan ni agaar mandald garch bui hulemjiin hiin 85% -iig ezeldeg ba uldsen 15%-malaas garch bui yalgadas ezeldeg bna. Iimd bid enehuu mahiig idseneeree malas iluu ih hii yalgaruulna gesen ug iimees bid matsag hoolton boltsgooe, Baigal orchnoo hamgaaltsgaay,eh delhiigee avatsgaay!!!!!

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа

Сэтгэгдэл үлдээх
 
  багасгах | томсгох
 

busy
LAST_UPDATED2
 

Warning: include_once(/hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/lib/php/gk_ie6.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/index.php on line 238

Warning: include_once() [function.include]: Failed opening '/hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/lib/php/gk_ie6.php' for inclusion (include_path='.:/hsphere/shared/apache/libexec/php5ext/php') in /hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/index.php on line 238