Монгол Туургатны Нэгдсэн цахим хуудсанд тавтай морил! Үндэстний үзэл мандан бадраг! Монгол улсын төрийн дууллаа бүрэн төгс сурцгаая.
Өнөөдөр - 2010 оны 3-р сарын 12   
Монгол бичиг
Тод бичиг PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч IT partner   
Ням гариг, 21-09-2008 20:02

Их эзэн Чингис хаан монгол бичгийг таалан тєрийн бичиг болгосны 800 жилийн ойг тохиолдуулан цуврал гаргаж буй, гавъяат багш, док.проф Ш.Чоймаа гуайн "Тод бичиг" нийтлэлийг сонирхон уншина уу.
Зая Бандид Намхайжамцын намтар “Сарны гэрэл” хэмээх номыг түүний шавь Раднаабадраа 1691 онд туурвиж үлдээсэн бөгөөд энэхүү намтар зохиолын монгол тод бичгээр уламжилсан эх нь Монгол улсад байхаас гадна тод бичгээр байгаа хэд хэдэн бичмэл эх нь ОХУ-д хадгалагдаж байна. Тод бичиг, түүний дурсгалыг тусгайлан судалсан эрдэмтэн Х.Лувсанбалдангийн бичсэнчлэн “Сарны гэрэл” хэмээх энэ намтар нь “болсон үйл явдлыг үнэн зөв бичсэнээрээ түүхийн сонин сурвалж бичиг” ажээ. “Сарны гэрэл”-ийг 1959 онд академич Б.Ринчен гуай оршил бичиж хэвлүүлсэн билээ. Мөн академич Ц.Дамдинсүрэн “Монголын уран зохиолын дээж зуун билиг оршив” номондоо хэсэгчлэн оруулж, орчуулсан номын нэрийг монгол, төвдөөр жагсаан нийтэлсэн юм. Тод бичгээр бичсэн “Сарны гэрэл”-ийг монгол дурсгалт бичгийн цувралаар 1967 онд хэвлэн гаргасан. Ойрдын хошууд Яст Гөрөөчин отгийн Шангас овогт их бандид Огторгуйн далай буюу Намхайжамц нь 1599 он буюу шороон гахай жил Баавханы тавдугаар хүү болон мэндэлжээ. Тэр цагт дөрвөн ойрдын ноёд нэг нэг хүүгээ сахил хүртээж банди болгоё хэмээн тохиролцсон тул Байвгас баатар Намхайжамцыг 17 настайд нь үрчлэн авч сахил хүртээн лам болгожээ. ¯рчлэн авсан эцэг Байвгас нь Чингисийн дүү Хавт Хасарын удмын ноён бөгөөд Дөрвөн Ойрдын түүхэнд зартай хүний нэг билээ. Намхайжамц 1617 онд Төвдийн Цогт Брайбүн хийдэд шавилан суужээ. Энд 20 гаруй жил “таван ухаан”-ы номд шамдан сурч, гоц авъяас билгээрээ гайхуулж Равжамба хэмээх цол хүртжээ. Тэрбээр 1638 онд Төвдөөс Ойрд нутагтаа заларсан ажээ.

 



Warning: include_once(/hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/lib/php/gk_ie6.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/index.php on line 238

Warning: include_once() [function.include]: Failed opening '/hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/lib/php/gk_ie6.php' for inclusion (include_path='.:/hsphere/shared/apache/libexec/php5ext/php') in /hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/index.php on line 238