| Хүүхдийн төлөө за гэж хэлье (2008 он 3 сар) |
|
|
|
| Зохиогч Удирдагч |
|
Тоглоом: Асрамжын газрын 100 орчим хүүхдэд зориулж дотуур хувцас, ариун цэврийн хэрэгсэл, ор хөнжлийн даавуу, эм тариа, двд хөгжим зэргийг бэлдэж бяцxан жаалуудаа бага ч гэсэн баярлуулахаар яаран хөдөллөө. Бид асрамжын газрын анги бүлгүүдээр явж сонирхон хүүхдүүдтэй цөөхөн хором ярилцав. Асран хамгаалагч багш нарт баярлах сэтгэл төрж байснаа хэлэх хэрэгтэй болов уу. Эдгээр хүүхдүүдэд 24 цагын турш анхаарал халамж тавьж, баас шээсийг нь цэвэрлэн, асран тордоно. Тэдний хичээл зүтгэл, хайр халамжыг цалингаар үнэлэх шаардлагагүй болов уу. Улсын төсвөөс олгодог хэдэн бор юмыг ажил болгох гэж эрвийх дэрвийхээрээ зүтгэдэг бололтой, ихэнхи ангийн шугам сүлжээ муудсан, бие засах суултуур болон нүүр гар угаах тосгуур зэрэг нь хүүхдийн бус зориулалттай, эвдэрч хэмхэрсэн, хуучирсан зүйлүүд их харагдаж байв. Тэглээ гээд зүгээр хаясангүй нөхөж янзлахыг нь янзалж, ёстой л нэгийг нөгөөгөөр орлуулж "Зохицуулж" байдаг харагдана лээ. Нийслэлийн хүүхэд залуучуудын газрын П.Мягмаржав эгч бидний ажилд дэмжлэг үзүүлсэнд талархаж явдгаа илэрхийлэе. (Хагас жилийн эмийн хэрэгцээг хангахуйц эм бэлдмэлийг хүлээлгэн өглөө.) Эдгээр хүүхэд багачуудад туслах хүсэлтэй явдаг улсуудад хандаж хэлэхэд тэдэнд нүүр гарын саван ч хэрэгтэй юм шүү. 1 бүлэг 20 хүүхэдтэй, хүүхэд бүрт 1 оймс, гар нүүрийн саван авахад тийм ч их мөнгө болохгүй, бид зарим үед юунд ч хэрэггүй мөнгөө зардаг шүү дээ. Хүүхдэд тус хүргэлээ гээд хэн нэгэн шагнан, урамшуулахгүй ч тэдэнд баяр хөөрийг авчирсан хүн өөрөө агуу хүн бөлгөө! (Хүүхдүүдийн авсан шагнал урамшуулал. Тэд бусад хүүхдийн адил авъяастай, ухаалаг хүүхдүүд юм.) (Эсгий туургатны соёл боловсролын төвийн удирдах зөвлөлийн гишүүд Н.Өнөрчимэг, Э.Идэр нар хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн цэцэрлэгт.) Энэ асрамжын газрын нэг бүлгийг Болор сан төрийн бус байгууллагынхан дааж авсан байв. Анги танхим, ариун цэврийн өрөөнд засвар үйлчилгээ хийж, бусад анги бүлгээс илүү сайхан орчинг бүрдүүлсэн байсныг дурдахгүй байж болохгүй юм. Манай төв ойрын хугацаанд мөн 1 бүлгийг ийм маягаар дааж авна гэдгээ амлав. Бид амласандаа хүрэх болно оо... Энэ бяцxан жаалыг ангийнх нь хүүхдүүд "Жижигхэн Тамираа" хэмээн дууддаг. Үнэхээр ангийнхан дундаа насаар ч, биеэр ч жижигхэн, хоолны ширээнийхээ ардаас арай хийн цухуйж байв. Бид өөрсдийн нэрэмжит бүлгийг авахдаа "Жижигхэн Тамираа"-н ангийг авна гэж шийдлээ. Монгол улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн цэцэрлэгт зориулан цахим танилцуулах хуудас бүтээж, хүлээлгэн өглөө. http://www.child.az.mn/ Тавтай морил... Сайн үйлc дэлгэрэх болтугуай! 2008 он 3 сар Үзсэн: 707 Сэтгэгдэл үлдээх
|



