|
Зохиогч Удирдагч
|
|
Даваа гариг, 28-12-2009 17:20 |
|
Холбоо төрөл нь хүний амьдралын явцад үүсэх талтай төрлийн хэлхээ юм. Өөрөөр хэлбэл яг төрсөн ураг төрөл биш боловч гарцаа байхгүй нэг гэрийнхэн болж хамтарн амьдарч аав ээж ахан дүүсийн холбоотой явах болсон хүмүүсийн хэлхээг хэлдэг байна. Холбоо төрөл гэж харь удмын хүнтэй гэр төрөл болж төрөлсөн холбогдсон хүмүүсийн хэлхээг хэлнэ.
Гэр төрөл гэж төрсөн ураг амь ураг төрөл биш ч гэсэн аав, ээж, үр хүүхэд гурвын аль нэгний ураг хүйн сэжмээр холбогдсон хүмүүстэйгээ төрөлссөнийг гэр төрөл гэнэ. Холбоо төрөл нь дараах байдлаас үүсч болно. 1. Дахин гэрлэлт үүссэнээс 2. Давхар гэрлэлт үүссэнээс 3. Өргөө төрөл бүрдсэнээс 4. Асралт төрөл бүрдсэнээс 5. Хуурай төрөл бололцсоноос Холбоо төрөл нь тухайн үедээ л байх төрөл бөгөөд дараах үедээ удамшин үлдэх буюу эсвэл орхигдон арилдаг төрөл юм. Дахин гэрлэлт: ямар нэгэн учир шалтгаанаар дахин нөхөр, эхнэр авч ураг барилдан гэрлэхийг дахин гэрлэлт гэнэ. 1 дэх гэрлэлт – ариун гэр бүл – авааль 2 дахь гэрлэлт – эвлэг гэр бүл – эвлэг 3 дахь гэрлэлт – холион гэр бүл – хойт Үүнээс цааш завруул гэр бүл хэмээн нэрэлэнэ. Давхар гэр бүл: эр буюу эм нь нэгэн зэрэг олон эхнэр буюу нөхөртэй гэрлэн ураг барилдахыг давхар гэрлэлт гэнэ. 1 дэх эхнэр буюу нөхөр – авааль 2 дахь эхнэр буюу нөхөр – бага 3 дахь эхнэр буюу нөхөр – жаахан Үүнээс олон бол дагуул хэмээн нэрлэнэ. Эх сурвалж: Ураг удмын журам (товчоолсон лавлах) Ё.Саяням
 |