|
Төрлийн олонлогын бүтэц зохион байгуулалт |
|
|
|
|
Зохиогч Удирдагч
|
|
Даваа гариг, 28-12-2009 17:17 |
|
Удмын ураг төрлийнх нь өөр хоорондоо төрөлсөн мах цусан барилдлагаа тогтоон төрөлсөхийн хамт хүрээ хамаарлаараа ураг удмын бүтэц зохион байгуулагдаж түүндээ хамаарагдан байх учиртай болдог байна. Ураг удмынхан нь нэгэн мөч үе дотроо 5 үе хүрээнд хамаарагдан зохион байгуулагдана. 1. Өрхийнхөн – амь ураг төрсөн, их ураг төрлийнхөн орно. 2. Отгийнхон – өрхүүдийн нэгдэл бөгөөд амь ургаас бүлэн төрлийхөн хамааран багтана. 3. Омгийнхон – өрх отгуудын нэгдэл бөгөөд амь ураг төрлөөс тэргүүн төрлийнхөн хамрагдан багтаж орно. 4. Овгийнхон – өрх, отог, омгуудын нэгдэл бөгөөд амь ураг төрлөөс язгуур төрлийнхөн багтаж хамааран орно. 5. Удмынхан – овгуудын нэгдэл бөгөөд амь ураг төрлөөр тэнгэр төрлийнхөн буюу удмын нэгэн мөчлөгт орох бүх ураг төрлийнхөн хамааран багтана.
Өрх, отог, омог, овог, удмынхан нь бүлэглэн томорсон ураг удмын олонлог бүтцийн хэлбэр тул тодорхой зохион байгуулалтанд хамрагдах учиртай болж ирдэг байна. Энэ нь аяндаа өрх, отог, омог, овог удмын тэргүүн болон эзэгтэй нарыг бий болгодог байна. Ураг төрлийн олонлогын тэргүүнүүд нь ураг удмын ёс журмаар болон отог, омог, овог, удмынхаа зөвшлөөр нас намба, чадвар, ухаан, авъяас зэргээс нь харгалзан өргөмжлөн хүлээн зөвшөөрч хүндэтгэсэн хүн байна. Харин ураг төрлийн олонлогын эзэгтэй нар нь голчлон тэргүүнүүдийн эхнэрүүд байх боловч өөрийн удмынхаа эмэгтэй хүүхдээс өргөмжлөн уг олонлогынхоо эзэгтэй болгон хүндлэн дагаж болох учиртай байдаг болно. Эх сурвалж: Ураг удмын журам (товчоолсон лавлах) Ё.Саяням
 |