Монгол Туургатны Нэгдсэн цахим хуудсанд тавтай морил! Үндэстний үзэл мандан бадраг! Монгол улсын төрийн дууллаа бүрэн төгс сурцгаая.
Өнөөдөр - 2010 оны 3-р сарын 14   
Удмын наран төрөл алтан ургийн тухай PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Удирдагч   
Пүрэв гариг, 12-11-2009 17:50
Бид урьд нь аавынхаа талыг ясан төрөл гэдэг байсан гэтэл бид чинь мөн л ялгаагүй эхийнхээ талын улстай ясан төрлийн барилдлагатай байх нь гарцаагүй шүү дээ. Ер нь мах, цус, ясан барилдлага нь эцэг эхийн уураг үр, ургаар дамжин бидэнд ирсэн холимог барилдлага юм. Гэтэл эцгийн талаа ясан барилдлагатай эхийн талаа цусан барилдлагатай гэж салгах нь учир дутагдалтай юм. Иймд цаашдаа эцгийн талаа наран төрөл эхийн талаа саран төрөл гэж явах нь зүйд нийцтэй болно.
    Алтан ураг гэдэг ойлголт нь удмын тухай ойлголтоос гарч ирнэ. Удам нь эхэлсэн бие бодьгалаасаа ургийн тасралтгүй үелсэн хэлхээгээр гал ургуудаа хөөн хөвөрсөн дангааршмал ургийн холбоос хэлхээ юм. Нөгөө талаар үелэн удамшихдаа байнга үржин олширох тул удмын хүрээ нь тэлэн өргөжиж томроно. Алтан ургийнхан нь дангаарших гал ургаа барихын зэрэгцээ үржиж байгаа гал ураг үрсээрээ өтгөрөн олширч байдаг. Тэгэхээр удам өргөжин тэлэхийн хэрээр алтан ураг нь олон салаа болж байдаг гэсэн ч тухайн бодьгал хүн нь өөрийн алтан ургийн хэлхээ гэж авч явах ба хэрэв та эрэгтэй гал ураг бол өөрийн төрсөн гал ургууддаа алтан ургийн хэлхээгээ залгуулан өгөх бөгөөд хэрвээ та эмэгтэй сүүн ураг бол өөрийн алсан ургийнхаа улбаа төрөл нь болж таны төрсөн үрс тань өөрийн чинь хөрийн алтан ургийн талынхан болдог учиртай.
    Иймд хүн бүр ямар нэгэн алтан ургийн гишүүн байх нь ойлгомжтой байна. Харин өөрөө хүйсээсээ хамааран өөрийн удмын алтан урагаа авч явах уу өөр удмын алтан ургийн хэлхээг залгах уу гэдэг асуудал  гарч байдаг.
    Ер нь эмэгтэй хүн нөхөрт гарсан тохиолдолд өөрийн алтан ургаас гарч хүний хүн болдог нь ураг удмын жам ёс юм.
    Нэг удмынхан гэдэг маань нэг алтан ургийн салаа гал ургийнхан гэсэн үг л дээ. Зөвхөн өөр өөрийн алтан ургаа дээд үе лүүгээ хөөвөл хэн нэгэн бодьгал дээр очиж бүгд нэгэн удам алтан ураг болон нэгдэх учиртай билээ. Тэгэхээр удмынхан гэдэг нь алтан ургийн салаалан цацарсан гал ургуудын хүрээнд байгаа ураг төрөл хүмүүсийн нэгдэл гэсэн ойлголт юм.    
    Алтан ургийн хэлхээ алдрах нь зөвхөн дангаарших тухайн бодьгалын хувьд байх асуудал юм. Харин удам нэгэнт бүрэлдэн тогтсон үед тасрах асуудал бараг гардаггүй учиртай. Учир нь удам нь олон гал ургуудын нэгдэл байж байнга үржин тасралтгүй үргэлжлэн хэлхэгдэж байдаг билээ.
    Хүн өөрийн алтан ургийнхаа үе бүрийн аавуудынхаа “төрсөн ураг төрөл” ахан дүүсийг бүхэлдээ наран төрөл гэнэ. Өөрөөр хэлбэл наран төрөл гэж байгаа бүх хүмүүс тань бүгд өөрийн чинь алтан ургийн улс юм. Хүн өөрийн алтан ургаа зөвхөн аавуудаа л хөөн хэлхэн авч явдаг бол аавуудын маань ахан дүүс болох тэдний төрсөн ураг төрлөө тэсгээд явдаг. Гэтэл тэдгээр нь таны наран төрөл ураг төрөл ахан дуус юм. Тэгвэл “Наран төрөл гэж удмын алтан ургийнханыг буюу удмынхаа аавуудынхаа төрсөн ураг төрөл хүмүүсийг хэлдэг байна.” Жнь: Миний аавын төрсөн ураг төрөл миний их авга ах эгч, бага  авга ах эгч гэхчлэн хүмүүс нь бүгд миний алтан ургийн улс учир би тэднийгээ миний авга гэхгүй миний наран өвөг авга гэх жишээтэй.

Үзсэн: 587
feed0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх
 
  багасгах | томсгох
 

busy
 

Warning: include_once(/hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/lib/php/gk_ie6.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/index.php on line 238

Warning: include_once() [function.include]: Failed opening '/hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/lib/php/gk_ie6.php' for inclusion (include_path='.:/hsphere/shared/apache/libexec/php5ext/php') in /hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/index.php on line 238