|
Зохиогч Удирдагч
|
|
Даваа гариг, 28-12-2009 17:19 |
|
Монголчууд бид овгоон сэргээн хэрэглэх болсонтой уялдуулан нилээд хэдэн жил янз бүрээр оролдон байна. Зарим нь угийн бичиг, нэг хэсэг нь овгын бичиг, нөгөө хэсэг нь удмын бичиг, нилээд олонхи нь ургын бичиг, түүх, зурлага, шастир гэх мэтээр олон талаар зурж бичиж байгаа нь цаашид анхаарах нэг рзүйл асуудал мэт санагдана.
Тэгэхлээр Монголчууд бид ураг удмын бичиг зурлага гэсэн нэгэн ойлголтонд орж ураг удмын зурлага, шастир гэсэн хоёрхон зүйлийг хөтөлбөл амар бөгөөд ойлгомжтой хойч үед маань үлдэц сайтайн дээр эмх цэгцтэй болов уу хэмээн бодогдоно. Цаашид бид бүгд “ Ургийн бичиг” хэмээн нэг мөр ганцхан нэрээр тогтсугай гэж хүсье. Ургийн бичгийг дараах хэлбэрээр хөтөлбөл боломжийн мэт санагдана. 1. Ураг удмын товч дэлгэц хүснэгт 2. Ураг удмын хэлхээ зурлага 3. Ураг удмын түүхэн шастир бичвэр гэсэн гурван зүйл дэвтэр байх ба дээрхи хүснэгт, зурлага, шастир гурвыг үйлдэхдээ ураг удмын үе мөч мөчлөгөөрөө тодорхой таслан хийх нь ирээдүй хойчдоо ашигтай тод тодорхой болно гэдгийг ухаарах бизээ. Ургийн бичиг нь удмын 3 мөчөөс бүрдэх удмын нэгэн мөчлөгт хүрэхэд 1000 гаруй жилийн бичлэг түүх шастир, томоохон зурлага, дэлгэц болох учир нэгэн дэлгэц хүснэгт, удмын нэгэн боодол хуйлдас зурлага, хэд хэдэн боть түүх шастир ном болох юм. Эдгээрийг үе ураг, мөч удамдаа орчин цагийн олон техник технологийн шийдлээр авсаархан болгож дэлгэрэнгүй хэлбэрээр авч явж болох талтай хэмээн бодогдоно. Эх сурвалж: Ураг удмын журам (товчоолсон лавлах) Ё.Саяням
 |