Монгол Туургатны Нэгдсэн цахим хуудсанд тавтай морил! Үндэстний үзэл мандан бадраг! Монгол улсын төрийн дууллаа бүрэн төгс сурцгаая.
Өнөөдөр - 2010 оны 3-р сарын 15   
Мандухай сэцэн хатны тангаргийн шүлэг PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Удирдагч   
Пүрэв гариг, 24-09-2009 23:42

Хар цагааны зүсэн ялгагдах үгүй
Харь газар бэрлэдэг билээ би
Хаан чиний үрийг балчир гэж
Хасарын үр авъя гэхэд
Хайрлан тэтгэх өршөөлийг эрж


Хааны ордны дэргэд ирвэй би
Харах нүд минь далдирч байна
Харайх хөл минь сөгдөж байна
Алаг морины зүсэн ялгагдах үгүй
Алс газар бэрлэдэг билээ би
Ач нар үрийг чинь өчүүхэн гэж
Алсын авга авъя гэхэд
Ачлан тэтгэх өршөөлийг эрж
Алтан ордны чинь дэргэд ирвэй би
Айх амь минь алдарч байна
Арчих нүүр минь улайж байна


Өргөн их үүдийг чинь хөнгөн гэж
Өндөр их босгыг чинь нарийн гэж
Өөр хүмүүнд эчвээс
Өөд үгүй нэр над хоцормуй
Балчир үрийг чинь бага гэж
Басаж доромжлох үгүй би
Болд уныг их гэж
Богтлогдож очих үгүй би
Уурга чинь урт биш үү
Уургалж ав өчүүхэн намайг
Хуйв чинь агуу биш үү
Хурааж ав өчүүхэн намайг
Хав хүч бүрдсэн
Хаан хөвгүүн төрж бөлгөө
Хар биеэн мэдэж эчвээс
Хаа гуяас хагацсу би
Эзэн богдоос минь
Эрхэм хөвгүүн төрж бөлгөө
Эрхэм хөвгүүнийг чинь алдав гэж
Эм хүмүүн биеэ мэдэж эчвээс
Эзэн хаан хатны өмнө
Эвдүүлсү би гэж
Үнэн үгсээ өгүүлж
Үүрдийн тангараг өргөөд
Хувь заяаг соёрхож
Хутгийг гуйж залбирсан нь
Энэ үгийг минь зөвшөөрөх болоосой
Эрхт хаан эцэг минь
Эш хатан эх минь
Дотоод энгэрт минь
Долоон хөвгүүн төрүүл
Гадаад энгэрт минь
Ганц охин төрүүл
Доорд хатан над
Долоон нуган заяаваас
Долуулд Болд нэр өгч
Гал голомтыг чинь сахиулъя
Газар нутгийг чинь эзлүүлъе

 

Үзсэн: 929
feed2 Сэтгэгдэлүүд
soylmaa
Бич сарын 26, 2009
124.158.66.90
Үнэлгээ: -1

Үндэсний шилдэг үйлдвэрлэгч аж ахуй нэгж байгууллага болох 'Их тайга' ХХК, 'Хас бүргэд-Наран' ХХК, 'ГБТ трейдинг' ХХК, 'Өлзий учралт сайхан' ХХК гэх мэт зах зээлд аль хэдийн өөрийн гэсэн байр суурь эзэлсэн байгууллагатай хамтран ажилхийг урьж байна. Та үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээс гадна өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Үндсэн ажлаас бусад цагт хийх боломжтой. Таньд амжилт хүсье 99929501

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Tsogoo
Гахай сарын 17, 2009
202.179.20.192
Үнэлгээ: -1

Хачин сайхан нийтлэлийн доор хамаагүй юм бичиж тэнэгтдэгээ ухамсраараа болимоор юм. Нэртэйгээр бие засах өрөөний шалан дээр барлаад тавьчих наад зарлалаа... Айлын хаалгыг зөөлөн тогшдог 21 зууны соёлт нийгэмд амьдарч байж хүний сайтын өөрийн зарлалаа наах нь соёлгүй л санагдлаа... Ажаад байхад энн Соёлмаа энэ нэртүүд дандаа балиар бүдүүлэг хүмүүс байдаг нь сонин юм аа...

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа

Сэтгэгдэл үлдээх
 
  багасгах | томсгох
 

busy
 

Warning: include_once(/hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/lib/php/gk_ie6.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/index.php on line 238

Warning: include_once() [function.include]: Failed opening '/hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/lib/php/gk_ie6.php' for inclusion (include_path='.:/hsphere/shared/apache/libexec/php5ext/php') in /hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/index.php on line 238